| |
|
| |
| 07/2009 | | Н | Д | М | Л | П | Б | Б | | - | - | - | 1 | 2 | 3 | 4 | | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
| |
| Зөн сангийн жилийн тайлан |
|
| |
| Товч танилцуулга |
|
|
Сингапур эмч нар Монгол хүүхдүүдэд хагалгаа хийлээ
Сингапурын
Үндэсний Их Сургуулийн Их эмч Прабхакаран Кришан, түүний гэргий болон наркозны
эмч Pua Hwee Leng нар Дэлхийн Зөн Олон Улсын Монгол дахь салбарын урилгаар
Монголд ирж хүнд өвчтэй хүүхдүүдэд хагалгаа хийж, эмч нарт хичээл заасан байна.
Прабхакаран Кришан эмч нь хүүхдийн бөөрний мэс засалчаар Сингапурын Үндэсний Их
Сургуулийн Эмнэлэгийн Хүүхдийн Хэлтэст ажилладаг. Эмч нар Эх Нялхасын Эрдэм
Шинжилгээний Төвд тус эмнэлгийн мэс засалч Түмэннасан ба Гантулга нартай
хамтарч хагалгаануудыг амжилттай хийлээ. Сургуулийн хүүхдүүдэд шинэ дотуур байр баригдана.
 Санхүүжилтийг Самсунг Электроникс гаргаж байгаа байгаа бөгөөд 7-р сарын 24-нөөс 7-р сарын 30-ны хооронд барилгын ажилд гар бие оролцохоор Самсунг корпорациас 17 ажилтан, Солонгосын Дэлхийн Зөн байгууллагын салбараас сайн дурын ажилтанууд ирж ажиллахаар боллоо. Самсунг Электроникс нь дотуур байрны барилгад 192.000 ам. долларын хөрөнгө оруулалт хийж байна. Шинээр дотуур байр ашиглалтанд орсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин бүрдэж, тэдний гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн нэмэр болно. Мөн дотуур байрны бололцоо хангалтгүйгээс тус сургуульд хамрагдаж чадахгүй байсан хөгжлийн бэрхшээлтэй хөдөө орон нутгын хүүхдүүдийг хамруулах хүрээ ч нэмэгдэх юм. Сайн дурын ажилтнууд мөн тус сургуулийн 8р ангийн сурагчийн гэр бүлд чин сэтгэлийн бэлэг болгон 5 ханат шинэ гэр өгсөн нь хүүхдийн гэр бүл болоод сайн дурын ажилтнуудын сэтгэлд үлдсэн сайхан мөч байлаа. Хүүхдийн эрүүл мэндийн талаар цогц мэдээлэл бүхийн шинэ вэб сайт бий боллоо
Хоол Тэжээл Хөтөлбөр 2000 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд бага насны хүүхэд болон жирэмсэн ба хөхүүл эхчүүдийн бичил бодисын хэрэгцээг хангахад, 5 хүртэлх насны хүүхдийн жингийн алдагдлыг бууруулах зорилгоор үйл ажиллагаагаа Улаанбаатар, Дундговь, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Арвайхээр, Төв, Говьсүмбэр, Орхон, Дархан-Уул, Булган аймгуудын сумд болон багуудад болон хотуудын дүүрэг, хэсгүүдэд хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд: Энхмаагийн гэр бүлийн гэрэлт ирээдүй
Дэлхийн Зөн ОУБ-ын Сэлэнгэ аймаг дахь салбар 2005 онд үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ аймгийн ядуучууд болон ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь ОНХХ эхлүүлэх шалтгаан болсон. Энхмаа болон түүний 4 хүүхэд, нөхөр нь Сэлэнгэ аймагт амьдардаг. Энхмаа нөхөртэйгээ тогтсон ажилгүй. Түүний гэр бүл хог дээрээс хаягдал төмөр цуглуулан мөнгө олж амьдардаг. Гурван жилийн өмнөхтэй харьцуулбал хаягдал төмрийн олдоц багасч гэр бүлийн орлогын байдал бүр дордсон байна. Байшин хөлсөлдөг айл нь байраа зарах болсон тул удахгүй тэд гудамжинд гарах аюултай. Хөлсний байшин нь өвөлдөө маш хүйтэн. Цонх хаагдахгүй, ихэвчлэн түлээ түлш байхгүй. Ховд аймгийн хүүхдийн боловсролд
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага Боловсрол, Соёл Шинжлэх ухааны яамны хамтын ажиллагаагаар Ховд аймгийн Зэрэг суманд ЕБС-ийн 240 хүүхдийн хичээлийн байр барин хүлээлгэн өглөө. Энэ арга хэмжээнд Дэлхийн Зөн ОУБ-ын Суурин төлөөлөгч Алекс Снари, Бүсийн Захирал Б.Батбаатар, Ховд Аймгийн Засаг Дарга Г.Нямдаваа, Зэрэг сумын Засаг дарга С.Батмөнх болон бусад албаны хүмүүс, сумын ард иргэд оролцлоо. Хүүхэд бүр дулаан, аюулгүй орчинд амьдрах ёстой
5 настай охин Мөнхзул түүний гэр бүл өөрийн гэргүйн зовлонд айлд хоноглон умгар гэрт 13-уулаа хонодог байсан үе Дэлхийн Зөн байгууллагын Орон гэр төсөлд хамрагдсанаар дуусчээ. Төслөөс тэдний өрхийг хүнсний ногоо тарилахад нь бас тусалжээ. Дундговьд шинэ өрхийн эмнэлэг барилаа.
Саяхан Дундговь аймгийн Мандалговь хотноо Дэлхийн Зөн байгууллагаас шинэ Өрхийн эмнэлэгийг 7р багийн 3000 гаруй хүн амд үйлчлүүлэхээр үүдээ нээлээ. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ДЭЛХИЙН ЗӨН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар тогтвортой хөгжлийн зорилгоор Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн Газартай Хүүхдийн эрхийн комисс, Монгол Улсын хууль тогтоомжууд, Монгол Улсын эдийн засгийн үндсэн чиглэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын бодлого үйл ажиллагааны чиглэлийг баримтлан дор дурдсан зүйлсийг харилцан тохиролцож энэхүү санамж бичигт гарын үсэг зурав. Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хөтөлбөрүүдээс Улаанбаатар хотын дүүрэг, орон нутгийн иргэдэд 80 гэрээр бэлэг барилаа.
Дэлхийн Зөн Монгол нь нийслэл Улаанбаатар хоттой хамтран ажиллах тухай санамж бичгийг 2007 оны 01-р сарын 24-нд байгуулсан бөгөөд хотод үйл ажиллагаагаа явуулдаг 9 хөтөлбөрөөс 2007 онд нэгдсэн зохион байгуулалттайгаар амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой мөн орон гэрийн тусламж хэрэгцээтэй байгаа нийт 500 өрхөд гэр олгохоос энэ удаа 80 өрхөд цагаан сарын баярын өмнө 5 ханатай, давхар бүрээстэй, шалтай гэрүүдээр бэлэг барьж2 байна. Улаанбаатар хотод төрж байгаа хүүхэд бүр ноосон хувцастай болох нь
Дэлхийн Зөн Монгол ОУБ нь Австралийн “Guardians Angels” байгууллагатай хамтран Улаанбаатар хотын бүх төрөхүүдэд нярайн хувцас бэлэглэлээ. Нярайн хувцасыг Улаанбаатар хотод амаржиж байгаа эх болгон хүүхэддээ авах эрхтэй юм. Нэг жилийн хугацаатай энэ компанит ажлын талаар эхчүүд, эмнэлгийхэн ам сайтай байна. 2007 онд төрж байгаа хүүхэд болгон ноосон дулаахан хувцастай болох нээ. |
| English | Монгол |
|
| Хайх |
|
|
Тийм! би хүүхэд ивээн тэтгэхийг хүсэж байна |
|
|
Гар урлалын каталоги |
 |
|
|
Жилийн тайлан |
 |
|
|